Collective Intelligence

FAQ

1. Онлайн толь бичиг ашиглах төлбөртэй юу?

Үгийн тайлбар, орчуулга, дуудлагыг үнэгүй ашиглана. Утгачилсан (төсөөллийн) тайлбар болон заргүй орчин Premium эрхэд багтана.

2. Сарын төлбөр хэд вэ?

Premium эрх сард 3,950₮. 1, 3, 6 сар болон 1 жилээр QPay-ээр төлж авах боломжтой.

3. Төсөөллийн аргаар үг цээжилнэ гэдгийг тайлбарлаж өгнө үү?

Үг цээжлэх олон төрлийн арга бий. Төсөөллийн аргаар цээжлэх нь хамгийн үр дүнтэй аргуудын нэг гэж үздэг.

Жишээлбэл: abundance гэдэг үг байна гэж төсөөлье. Энэ үгийн дуудлага төстэй үг нь ААВЫН ДАНС.
Үгийн утга: ЭЛБЭГ, ДЭЛБЭГ, ХАНГАЛУУН гэсэн үг.

Цээжлэх дээ “аавын данс” дандаа ЭЛБЭГ, ДЭЛБЭГ байдаг. Тиймээс өдөр бүр би ааваасаа мөнгө авдаг. Abundance гэх үгээ хараад “аавын данс” гэсэн түлхүүр үгээ санана. Түлхүүр үгнээсээ төсөөллөө санаснаар “элбэг, дэлбэг, хангалуун” гэх утгыг гаргаж ирнэ. Амархан байгаа биз!