Collective Intelligence

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 9-р сарын 29

Collective toli (collective.uuruu.mn) нь Collective Intelligence ХХК-ийн англи-монгол утгачилсан толь бичиг юм. Энэхүү бодлого нь бид ямар мэдээлэл цуглуулж, хэрхэн ашиглаж, хадгалж, хамгаалдаг болон таны эрхийг тайлбарлана.

1. Бидний цуглуулдаг мэдээлэл

Бүртгэлийн мэдээлэл. Google-ээр нэвтрэхэд Google-ээс таны нэр, имэйл хаяг, профайл зургийг (openid, email, profile эрх) авна. Имэйлээр бүртгүүлбэл таны оруулсан нэр, имэйл хаяг, нууц үгийг (зөвхөн шифрлэсэн хэлбэрээр) хадгална.

Төлбөрийн мэдээлэл. Premium эрх худалдан авахад сонгосон багц, дүн, нэхэмжлэхийн дугаар, төлбөрийн төлөв, огноог хадгална. Төлбөрийг QPay-ээр дамжуулан хийдэг бөгөөд бид таны банкны карт, дансны мэдээллийг хүлээн авдаггүй, хадгалдаггүй.

Ашиглалтын мэдээлэл. Толь бичгээс хайсан үг, хайлтын огноо, нэвтэрсэн бол аль бүртгэлээс хайсныг хадгална. Нэвтрэлтийн аюулгүй байдлын үүднээс IP хаяг, хөтчийн мэдээллийг (user agent) хадгална.

Таны илгээсэн мэдээлэл. Туслах форм болон санал хүсэлтээр илгээсэн мессеж, үг, имэйл хаяг.

Cookie. Нэвтрэлтийг хадгалах (session) болон хэлний сонголтыг санах cookie ашигладаг. Premium эрхгүй хэрэглэгчдэд Google AdSense зар харуулах бөгөөд Google болон түүний түншүүд зар харуулахад cookie ашиглаж болно.

2. Мэдээллийг хэрхэн ашигладаг

Бид цуглуулсан мэдээллийг зөвхөн дараах зорилгоор ашиглана:

  • бүртгэл үүсгэх, нэвтрүүлэх, таны бүртгэлийг хамгаалах;
  • Premium эрх олгох, төлбөрийг шалгах, төлбөрийн түүхийг харуулах;
  • имэйл баталгаажуулах, нууц үг сэргээх зэрэг үйлчилгээний имэйл илгээх;
  • толь бичгийг сайжруулах (жишээ нь олдоогүй үгсийг нэмэх), үйлчилгээний ашиглалтыг ойлгох;
  • таны санал хүсэлт, асуултад хариулах.

Бид таны мэдээллийг худалдахгүй, зар сурталчилгааны профайл үүсгэхэд ашиглахгүй.

3. Google-ээс авсан мэдээлэл

Google-ээр нэвтрэхэд бид зөвхөн таны нэр, имэйл хаяг, профайл зургийг авч бүртгэл үүсгэх, нэвтрүүлэхэд ашиглана. Google-ийн олгосон нэвтрэлтийн token-ийг зөвхөн нэвтрэлтийг хадгалах зорилгоор хадгалдаг бөгөөд таны Google бүртгэлийн өөр ямар ч мэдээлэлд (имэйл, файл, контакт г.м.) хандахад ашигладаггүй.

Collective toli-ийн Google API-аас хүлээн авсан мэдээллийн ашиглалт нь Google API Services User Data Policy, түүний дотор Limited Use шаардлагыг дагаж мөрдөнө. Энэ мэдээллийг гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй, зар сурталчилгаанд ашиглахгүй.

4. Мэдээлэл хуваалцах

Бид таны мэдээллийг зөвхөн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай дараах үйлчилгээ үзүүлэгчтэй хуваалцана:

  • Google — нэвтрэлт, зар сурталчилгаа (AdSense);
  • QPay — төлбөр хүлээн авах, шалгах;
  • Имэйл үйлчилгээ — баталгаажуулах, нууц үг сэргээх имэйл илгээх.

Хуулиар шаардсан тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдээлэл өгч болно.

5. Хадгалах хугацаа ба аюулгүй байдал

Бүртгэлийн мэдээллийг таны бүртгэл идэвхтэй байх хугацаанд хадгална. Төлбөрийн бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн хуульд заасан хугацаанд хадгална. Хайлтын түүхийг толь бичгийг сайжруулахад шаардлагатай хугацаанд хадгална.

Мэдээлэл HTTPS-ээр шифрлэгдэж дамждаг, нууц үг шифрлэгдэж хадгалагддаг, өгөгдөлд зөвхөн эрх бүхий админ хандах боломжтой.

6. Таны эрх

Та өөрийн мэдээллийг "Миний мэдээлэл" хэсгээс харах, засах боломжтой. Бүртгэл болон холбогдох мэдээллээ устгуулах, хуулбар авах хүсэлтийг collectivetoli@gmail.com хаягаар илгээнэ үү. Бид 30 хоногийн дотор хариу өгнө.

Хувийн тохиргоотой зар сурталчилгаанаас Google-ийн Зар сурталчилгааны тохиргоо (https://adssettings.google.com) хэсэгт татгалзах боломжтой.

7. Хүүхдийн нууцлал

Толь бичгийг бүх насны суралцагчид ашиглаж болно. 13-аас доош насны хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийнхаа зөвшөөрөлтэйгөөр бүртгүүлнэ үү.

8. Өөрчлөлт ба холбоо барих

Энэ бодлогыг шинэчлэх тохиолдолд энэ хуудсанд огноог нь шинэчилж нийтэлнэ.

Асуулт, хүсэлтээ Collective Intelligence ХХК-д илгээнэ үү: collectivetoli@gmail.com, +976 89740615